Ойн тухай хуульд заасан хавар, намрын хуурайшилтын цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд ой болон тал хээрийн бүсэд шаардлагагүй бол зорчихгүй байхад анхаарна уу. Ой, хээрт автомашинтай зорчихдоо автомашины доод яндангийн хэсэгт өвс их хэмжээгээр хуримтлагддагаас автомашин шатах, цаашлаад ой, хээрийн гал түймэр гарах шалтгаан болдог. Иймд аюулгүй байдлыг хангаж байнга сайтар шалгаж байгаарай. Иргэн таны буруутай үйл ажиллагаанаас гарсан гал түймрийн шалтгаан нөхцөл нь байгаль экологид учруулсан хохирлын хэмжээ хууль, шүүхийн байгууллагаас тогтоогдсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.                                     Цаг агаарын гамшигт болон аюулт үзэгдлийн урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлтгэл байдлыг хангахад анхаарна уу. Аюулт үзэгдлийн үед өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аврах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, дадлагатай болоорой. Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт цаг агаарыг таньж мэдэх ардын уламжлалт арга ухаанаас хүүхэд залуучуудад өвлүүлээрэй.                                    
Суух буудлаа сонгоно уу
2025-05-06
Онгоцны мэдээлэлОнгоцны цагАвтобус хөдлөх цаг
Check SMS5Автобус тогтмол хөдөлнө (50мин явна)19:30
Check SMS4Автобус тогтмол хөдөлнө (50мин явна)18:50
Check SMS3Автобус тогтмол хөдөлнө (50мин явна)18:10
Check SMS2Автобус тогтмол хөдөлнө (50мин явна)7:40
Check SMS1Автобус тогтмол хөдөлнө (50мин явна)6:50
Check SMS6Автобус тогтмол хөдөлнө (50мин явна)20:15